СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЕС ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ ХI ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.
Сумын ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит ХI хуралдаан 2026-09-29-ний өдөр амжилттай хуралдаж өндөрлөлөө. Хуралдаанаар сум, орон нутгийн хөгжил, бодлого, шийдвэртэй холбоотой дараах 10 асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
1.Сумын ИТХ-ын 2026 оны I, II улирлын хуралдааны үеэр гарсан санал, шүүмжлэлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлангийн тухай 2.Гамшгаас хамгаалах тухай хуулиар хүлээсэн Засаг даргын бүрэн эрх, чиг үүргийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсох тухай
3.Ойн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилт болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын мэдээлэл сонсож, үнэлэлт дүгнэлт өгөх тухай
4.Сумын ИТХ-ын 2023 оны XV/10 дугаар тогтоолоор батлагдсан “Бэлчээр ашиглах журам”-ын хэрэгжилтийн тухай
5.Суурин мал маллагааны бүс тогтоох тухай
6.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай 7.Сумын татварын орлогын 2026 оны эхний 9 сарын гүйцэтгэлийн тухай
8 Айл өрх, албан байгууллагуудын бохир соруулах машины үйлчилгээний хураамжийг тогтоох тухай
9.Соёлын төвөөс үзүүлэх соёлын үйлчилгээний үнийг шинэчлэн тогтоох тухай
10.Бичил уурхайн зориулалтаар зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай Хуралдаанд идэвхтэй оролцож, орон нутгийнхаа хөгжлийн төлөө ажил хэрэгч санал гаргаж, шийдвэр гаргасан нийт Төлөөлөгчид болон төрийн албан хаагчдадаа талархал илэрхийлье. БҮРЭГХАНГАЙ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА








