Их хурлын гишүүн Ж. Бат-Эрдэнэ Бүрэгхангай сумын ИТХ-ын төлөөлөгчдийг төрийн ордонд хүлээн авч уулзсан юм. Уулзалтын үеэр төлөөлөгч нар маань багагүй саналыг солилцсоны үндсэн дээр ирэх онд Эрүүл мэндийн төвийн их засварын ажил Соёлын төвийг шинээр барих зэрэг ажлуудыг улсын төсөвт суулгах саналыг тавьсан юм. Тэгвэл энэ асуудлаар их хурлын гишүүн Ж. Бат-Эрдэнэ энэ сарын 27-ны өдөр Бүрэгхангай суманд ирж ЭМТ, Соёлын төвийн үйл ажиллагаатай танилцана.