Сумын ИТХ-ын төлөөлөгчид, БИНХ-ын дарга нар Сүхбаатар дүүргийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа. Мөн энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын зүгээс хамтын ажиллагааг сайжруулж, гадаад харилцаан дээр анхаарч сумын ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөллийг гадаад туршлага солилцуулж хамтран ажиллана гэдэгээ хэлсэн юм. Мөн Сүхбаатар дүүргийн Хороодын мах борлуулах цэгүүдээр Бүрэгхангай сумын малчдын махыг борлуулж өгөх тал хамтран ажиллана гэдгээ дурдсан билээ