Сумын ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн VII хуралдаан 2022-03-23-ны өдөр хуралдаж: Хуралдаанаар
1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг шинэчлэн батлах тухай
2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулах тухай
3. Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө (2022-2027 он)-г дахин танилцуулах
4. 2021 онд уул уурхайн аж ахуй нэгжүүдтэй байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээний хэрэгжилтийн тухай
5. Малын тоо толгойн албан татвар тогтоосон тогтоолын 1 дэх заалтад өөрчлөлт оруулах тухай
6. Сумын “Нархан” цэцэрлэгийг Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавъяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн нэрэмжит болгох саналыг аймгийн ИТХ-д уламжлах тухай
7. Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай
8. Сумын 2022 онд бэлтгэх модны дээд хязгаарыг батлах тухай
9. Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
10. Төр, төсвийн байгууллагын ажилчид болон иргэд сургуулийн спорт зааланд тоглох цагийн хөлсний үнэ тогтоох тухай
13. Сумын ЭМТ-ийн 2021 оны болон 2022 оны I улирлын ажлын тайлангийн тухай
14. Сумын ЕБС-ийн 2021 оны болон 2022 оны I улирлын ажлын тайлангийн тухай
15. Дэрст багийн 2021 оны болон 2022 оны I улирлын ажлын тайлангийн тухай
16. Цагдаагийн тасгийн 2021 оны болон 2022 оны I улирлын ажлын тайлан, гэмт хэргийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд
17.Орон нутгийн сан байгуулж, сангийн журам батлах тухай зэрэг асуудлуудыг хоёр өдрийн турш хэлэлцэн 19:45 минутад хуралдаан өндөрлөлөө.