Булган аймгийн урд бүсийн 9 сумын "ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД"-ын урлаг, спортын наадам боллоо. Тус наадамд Бүрэгхангай сумын албан хаагчид Гар бөмбөгийн төрөлд эрэгтэй тамирчид аваргын алтан медаль, эмэгтэй тамирчид мөнгөн медаль хүртлээ. Харин ширээний теннисний төрөлд Бумбат багийн Засаг дарга Г.Түвшинзаяа алтан медаль, дартс шидэлтийн төрөлд Татвар хураагч Б.Солонго мөнгөн медаль хүртсэн бол шүлгийн тэмцээнд ИТХ-ын ажлын албаны ажилтан О.Буянбадрах алтан медаль тус тус хүртэж Бүрэгхангай сум нийт багийн дүнгээрээ ДЭД байранд шалгарлаа.