Булган аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Алтаншагайгаар ахлуулсан Зөвлөн туслах ажлын хэсэг Бүрэгхангай суманд ажиллаа. Мөн 2021 онд хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил болон төр төсвийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.