Дархан багийн иргэдийн Нийтийн Хурал боллоо. Тус хуралдаанаар:
1. Багийн ИНХ-ын Хуралдаан даргалагч сонгох, томилох тухай
2. Сумын ИТХ-ын даргын цаг үеийн мэдээлэл
3. Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг сонгох тухай 4. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Тус багийн ИНХ-ын хуралдаан даргалагчаар С.Загас сонгогдсон бол зөвлөлийн гишүүдээр Т.Баатар, С.Үүрцайх, М.Рэнцэнханд нар олонхын саналаар сонгогдлоо. Харин багийн Засаг даргын сонгуульд нийт 137 хүн санал өгсөнөөс МАН-аас нэр дэвшигч Д.Ганбат 95 хүний санал, АН-аас нэр дэвшигч Д.Саранчимэг 42 хүний санал авч, МАН-аас нэр дэвшсэн Д.Ганбат нийт сонгогчдын 69%-ийн санал авч багийн Засаг даргаар СОНГОГДЛОО.