ДЭРСТ багийн иргэдийн Нийтийн Хурал боллоо. Тус хуралдаанаар:
1. Багийн ИНХ-ын Хуралдаан даргалагч сонгох, томилох тухай
2. Дэрст багийн Засаг даргын 2017-оноос 2022 оны I улирлын үйл ажиллагааны тайлангийн тухай
3. Сумын ИТХ-ын дарга болон сумын Засаг даргын цаг үеийн мэдээлэл
4. Худаг, мал угааллагын ванн, ѳвсний фонд барих газруудын байршлыг сонгох тухай
5. Өвөлжөө, хаваржаа хүссэн иргэдийн өргөдлийг хэлэлцэх
6. Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг сонгох тухай
7. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Тус багийн ИНХ-ын хуралдаан даргалагчаар Д.Хүрэлбаяр сонгогдсон бол зөвлөлийн гишүүдээр Я.Баясах, Ч.Одончимэг н.Даваа нар олонхын саналаар сонгогдлоо. Харин багийн Засаг даргын сонгуульд нийт 190 хүн санал өгсөнөөс МАН-аас нэр дэвшигч Э.Эрдэнэбулган 152 хүний санал, АН-аас нэр дэвшигч О.Эрдэнэхүү 38 хүний санал авч, МАН-аас нэр дэвшсэн Э.Эрдэнэбулган 80% -ийн олонхын санал авч багийн Засаг даргаар улиран СОНГОГДЛОО.