Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг Бүрэгхангай суманд ажиллалаа. Ажлын хэсэг сумын ИТХ болон байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж санал хүсэлтээ солилцлоо. Мөн энэ үеэр Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Ардчилсан намын бүлгийн дарга, "Булган Хангайн Хөгжлийн төлөө сан"-ийн тэргүүн С.Гал-Эрдэнэ Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцаж химийн кабинетын ширээ сандал, урлагийн танхимд хөгжмийн зэмсэг зэрэг 20 сая төгрөгний үнэ бүхий хөрөнгө оруулалт хийхээр боллоо. Танд ажлын амжилт хүсэж талархал илэрхийлье.