УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдсан шатар сонирхогчдын "Сумын аварга" шалгаруулах тэмцээн энэ сарын 16-ны өдөр боллоо. Тэмцээнд эрэгтэй тэргүүн байранд Дархан багийн иргэн Д.Цогтсайхан, дэд байранд Б.Эрхэмбаяр, гутгаар байранд Г.Сүхбат нар шалгарсан бол эмэгтэй тэргүүн байранд Д.Эрдэнэчимэг, дэд байранд ЕБС-ийн багш Д.Алтанцоож, гутгаар байранд М.Дэлгэрсайхан нар шалгарлаа. Тэргүүн байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчдад "Аймгийн аварга" шалгаруулах тэмцээнд оролцох "БАТЛАМЖ" гардуулан өглөө.