Бүрэгхангай сумын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдийн санаачилгаар малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгуулан нийт 200 гаруй малчин эмэгтэйчүүд оролцлоо. Чуулганд сумын малчин эмэгтэйчүүдэд мэдээлэл өгөх, эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх, тэдний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой юм.️ Эрдэнэт мал сүргээ үр төлөөр нь өсгөн үржүүлж буй малчин эмэгтэйчүүдэд шагнал гардуулж баяр хүргэлээ. Тус үйл ажиллагааг зохион байгуулахад хувь нэмэр оруулсан Балдангийн Мягмарын үр хүүхдүүд болон "Хан Тэнгэрийн дуудлага" ХХК-ны хамт олондоо баярлалаа. Мөн чуулганыг амжилттай зохион байгуулсан ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид буюу Лоби бүлгийн бүсгүйчүүддээ талархал илэрхийлье.