2023-06-30-ны өдөр Бүрэгхангай сумын ИТХ-ын 2023 оны II улирлын буюу ээлжит ХIV хуралдаан боллоо.Хуралдаанаар:
Сумын ИТХ-ын XII хуралдаанаас гарсан санал шүүмжлэлийн мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
2. Сумын хог хаягдлын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгуулах тухай
3. Сумын Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2022 оны болон 2023 оны эхний хагас жилийн ажлын тайлангийн тухай
4. Хүн амын унд, ахуйн хэрэгцээний зориулалтаар ус ашигласны төлбөр хураамжийг тогтоох тухай
5. Сумын 2022 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн Аудитын дүгнэлтийн тухай
6. ОНХС, “Байгаль хамгаалах сан”, “Хоршоо хөгжүүлэх сан”, “Баг хөгжүүлэх сан”-гийн зээл олголт, зарцуулалт, эргэн төлөлтийн тухай
7. Сумын хэмжээнд 2024 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг батлах болон хаягжуулалт хийх тухай
8. Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай
9. 2023 оны ойгоос бэлтгэх модны хэмжээг тогтоох тухай
10. Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй олгох зээлийн доод хэмжээг тогтоож, санхүүжилтийн эрх олгох тухай
11. Монгол Улсын Гарамгай баатар Л.Дандарын нэрэмжит сумын хүндэт шагналаар шагнах иргэнийг тодруулах тухай
12. ИТХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
13. Нутгийн дуу батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.