Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит ХV хуралдааныг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 09:00 цагт иргэний танхимд хуралдлаа
Хуралдаанаар:
1. Хог хаягдлын менежментийн төлөвлөгөө батлах тухай
2. 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай
3. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн тухай
4. Сум байгуулагдсаны 100 жилийн ойн хандивын зарцуулалтын тухай
5. Нархан цэцэрлэгийн 2022 оны, 2023 оны эхний III улирлын тайлангийн тухай
6. Соёлын төвийн 2022 оны, 2023 оны эхний III улирлын тайлангийн тухай
7. Бусад асуудал
- 2023 оны ГЗБТ-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- Ногоон тэжээл тарих газрын байршилд өөрчлөх тухай
- Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах товыг тогтох тухай
зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа.