Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ
2024-11-26
Сумын ИТХ-ын дарга Н.Эрхэмбаяр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа Тунхагласны 100 жилийн ойн түүхт өдөр сумын ИТХ-ын үе, үеийн дарга нартай “Зангиагүй уулзалт” арга хэмжээг зохион байгуулж, сумынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм дарга нарт хүндэтгэл үзүүллээ. Уулзалтад хүрэлцэн ирж амжаагүй Ц.Батсайхан даргадаа түүхт 100 жилийн ойн мэндийг хүргэе. Та бүхэн маань урт наслаж, удаан жарган, үр хүүхэд, төр улсдаа түшиг болж явахын ерөөлийг өргөн дэвшүүлье.