Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ
2024-12-31
Алтангадас одонт Бүрэгхангайчууддаа шинэ оны мэндийг дэвшүүлье. Айлчлан ирж буй 2025 он та бидний хувьд зорилго, зорилтоо биелүүлсэн, амжилт бүтээлээ ахиулсан жил байх болно гэдэгт итгэл төгс байна. 2025 он сум орон нутгийн маань ажил үйлс амжилт бүтээлээр дүүрэн, айл өрх, гэр бүлийн амьдрал эрүүл энх, тэгш дүүрэн, аз жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
ИТХ-ЫН ДАРГА Нацагийн ЭРХЭМБАЯР