Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ
2025-01-14
Багийн ИНХ-ын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 2025-01-14-ний өдөр ирцийн бүртгэлээр 197 иргэн хүрэлцэн ирсэн тул хуралдааныг эхлүүлэн дараах асуудлыг хэлэлцлээ. 1.Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагчаар: - Д.Амаржаргал М.Рэнцэнханд нар нэр дэвшиж 113 иргэний буюу 57.9%-ийн саналаар Хуралдаан даргалагчаар Д.Амаржаргал сонгогдлоо. 2.Багийн Засаг даргаар - Д.Ганбат - Б.Баярбаясгалан нар нэр дэвшиж санал хураалтад нийт 204 иргэн оролцсоноос 148 хүн буюу 72.5%-ийн санал авсан Д.Ганбатыг Дархан багийн Засаг даргад нэр дэвшүүлж томилуулахаар сумын Засаг даргад уламжиллаа.