Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ

Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ

БУМБАТ 1-Р БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО.

2025-01-15

Бумбат 1-р багийн хурал ирц бүртгэлээр 236 иргэн хүрэлцэн ирсэн тул хуралдааныг эхлүүлэн дараах асуудлыг хэлэлцлээ.Үүнд: 1.Багийн ИНХ-ын анхдугаар хуралдааны дэг батлах тухай, 2. Хуралдааны даргад нэр дэвшүүлж сонгох тухай, 3.Багийн Засаг даргын тайлан сонсох тухай, 4.Багийн ногоон тэжээлийн 50 га газартай холбоотой иргэдээс ирсэн өргөдлийг хэлэлцэх тухай, 5.Багийн Засаг даргад нэр дэвшүүлж сонгон томилуулахаар уламжлах тухай, 6.Багийн ИНХ-ын зөвлөл байгуулах тухай, Хуралдааны даргад: 1.З.Сүх-Эрдэнэ 2.С.Дэлгэрцэцэг нар нэр дэвшин, 158 оролцогчийн буюу 68.6 хувийн саналаар З.Сүх-Эрдэнэ БИНХ-ын хуралдааны даргаар сонгогдлоо. Багийн Засаг даргаар 1.Ц.Очирбал, 2.Ч.Наранчимэг нар нэр дэвшин 139 оролцогчийн буюу 60.6 хувийн саналаар Ц.Очирбал сонгогдож, томилуулахаар сумын Засаг даргад уламжиллаа.  Иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийн гишүүнээр: 1.З.Сүх-Эрдэнэ, 2.Ц.Очирбал, 3.М.Цаст,  4.С.Дуламсүрэн, 5.Н.Оюунбилэг, 6.Б.Дондог, 7.Б.Алтанчимэг нарыг нэр дэвшүүлж, олонхын саналаар сонголоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5
3 / 60%
2 / 40%
0 / 0%
0 / 0%