Дэрст багийн 253 иргэн хуралдаандаа оролцож багийн ИНХ-ын анхдугаар хуралдааны дэгээ батлан зохион байгуулалтын асуудлууд хэлэлцэв. Хуралдааны даргад: 1.Э.Бадамцэцэг, 2.Ж.Даваа нар нэр дэвшиж 184 оролцогчийн буюу 72%-ийн саналаар Э.Бадамцэцэг багийн хуралдааны даргаар сонгогдлоо. Багийн Засаг даргаар 1.Э.Мөнх-Эрдэнэ 2.Л.Баттөгөлдөр нар нэр дэвшин 146 оролцогчийн буюу 57%-ийн саналаар Э.Мөнх-Эрдэнэ сонгогдож, томилуулахаар сумын Засаг даргад уламжиллаа. БИНХ-ын Хуралдаануудад сумын ИТХ-ын дарга Н.Эрхэмбаяр 2025 онд сум орон нутгаас хийж хэрэгжүүлэх ажил арга хэмжээг, Засаг дарга Э.Эрдэнэбулган "Хөгжлийг түүчээлье" 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн танилцуулгыг, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч М.Бадам болон ЗДТГ-ын албан хаагчид цаг үеийн мэдээллүүдийг өгч байна.