Цахт багийн 184 иргэн хуралдаандаа оролцож багийн ИНХ-ын анхдугаар хуралдааны дэгээ батлан зохион байгуулалтын асуудлууд хэлэлцэв. Хуралдааны даргад: 1.Б.Батцоож, 2.П.Мөнхтөмөр нар нэр дэвшиж 117 оролцогчийн буюу 63.5%-ийн саналаар П.Мөнхтөмөр багийн хуралдааны даргаар сонгогдлоо. Багийн Засаг даргаар: 1.Д.Оюунгэрэл, 2.Г.Наранзул нар нэр дэвшин 115 оролцогчийн буюу 62.5%-ийн саналаар Г.Наранзул сонгогдож, багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжиллаа.