БҮРЭГХАНГАЙ СУМЫН ИТХ-ЫН ЕС ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ IV ХУРАЛДААН
Сумын ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн IV хуралдаан 2025-03-31-ний өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 1.Сумын ИТХ-ын Төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах 2.Сумын 2025 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай 3.Малын шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх 2024 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 оны төлөвлөгөө батлах тухай 4.Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн мэдээлэл, зээлд олгох тэргүүлэх чиглэл, зээлийн доод хэмжээ, сангийн зээлийн сонгон шалгаруулах зөвлөл, хяналт тавих зөвлөлийн бүрэлдэхүүн, төсөл сонгон шалгаруулах товыг шинэчлэн батлах тухай 5.Нөхөн сонгуулийг зохион байгуулах сумын сонгуулийн хороог байгуулж, ухуулах хуудас болон зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг тогтоох тухай 6.Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай 7.Ногоон тэжээл төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй бүл, нөхөрлөлүүдийн ажлын тайлан, цаашид авах арга хэмжээ 8.Малжуулах төслийн хэрэгжилтийн тухай 9.Сумын өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааны тайлан 10.Сумын Ерөнхий боловсролын сургууль байгуулагдсаны 100 жилийн ойн бэлтгэл ажлын явцын тухай 11.Сумын хүүхэд хамгааллын хамтарсан багийн бүрэлдэхүүн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийг шинэчлэх 12.Хөтөлбөр, журмын төсөл боловсруулах ажлын хэсгүүдийг байгуулах тухай





