Бумбат баг 2025 оны II улирлын ИНХ-ын хуралдаанаа зохион байгуулж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Үүнд: 1.Багийн Засаг даргын 2025 оны эхний 5 сарын үйл ажиллагааны тайлан 2.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний иргэдээс авсан саналыг эрэмбэлэх 3.Ногоон тэжээл төслийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл 4.Өвөлжөө, хаваржааны доорх газрыг эзэмших хүсэлтүүдийг хэлэлцэх 5.Уйлантад үүссэн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний тухай зэрэг асуудлууд болно. Тус хуралдаанд сумын ИТХ-аас болон сумын Засаг даргаас үйл ажиллагааны тайлан, мэдээллийг хүргэлээ.