Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ
2025-05-31
“Эх үрсийн баяр”-ын өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 05-р сарын 12-ны өдрийн зарлигаар Бүрэгхангай сумаас 5 ээж “алдарт эх”-ийн I зэргийн одон, 14 ээж “алдарт эх”-ийн II зэргийн одон тус тус хүртсэн байна. Шагналыг сумын ИТХ-ын дарга Н.Эрхэмбаяр, сумын Засаг дарга Э.Эрдэнэбулган, Засаг даргын орлогч Э.Гэрэлт-Эрдэнэ, ЗДТГ-ын дарга Ц.Мөнхтулга нар гардууллаа. “Алдарт эх”-ийн одонгоор энгэрээ мялаасан ээжүүд болон гэр бүл, үр хүүхэд нь эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.