АХМАДУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО
Бүрэгхангай сумын ахмадын чуулга уулзалтыг нээж сумын ИТХ-ын дарга Н.Эрхэмбаяр, Засаг дарга Э.Эрдэнэбулган нар ахмад настнууд руу чиглэсэн аймаг, сумын бодлого, үйл ажиллагааг танилцуулж, цаашид ахмадын холбоотойгоо хамтран хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо. Чуулганаар сумын удирдлагууд, Ахмадын хороо, Эрүүл мэндийн төвөөс мэдээлэл хийж, урлагийн тоглолт, хүндэтгэлийн зоог, цэнгүүн, шагналын хур буусан, дурсамж дүүрэн үдэш боллоо. 💓Буянт буурлууд минь урт насалж, удаан жаргаарай.


















