СУМ АРИУТГАЛЫН ДУК МАШИНТАЙ БОЛЛОО.
Малын тоо толгойн албан татварын 56.800.000 төгрөгийн хөрөнгөөр 2025 онд үйлдвэрлэгдэж, 2025.06.13- нд гаалиар орж ирсэн "Dongfeng" маркын 5 тн ариутгалын ДУК машиныг Мал эмнэлэгийн тасаг хүлээн авлаа.
Тус машины тендерт "Отто Мир" ХХК шалгарч хүлээлгэн өглөө. ✅Ариутгалын Дук машин нь халдваргүйжүүлэлтийн хамгийн шилдэг, үр дүнтэй техник бөгөөд нийтийн эзэмшлийн зам, талбай, гүүр, тоглоомын талбай, мод, бут, сөөг услах, шүрших, ариутгах, Мал амьтны халдварт, гоц халдварт өвчний үед голомтын ариутгал хийх, машин техник хэрэгслийг ариутгаж халдваргүйжүүлэх, угаах ус уусмал зөөвөрлөх, тээвэрлэх, ус, уусмалыг нэгээс нөгөөд юүлэх ,дүүргэж цэвэрлэх зэрэг олон аргаар ашиглаж болох юм.
