Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ

Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ

УЛСЫН АВАРГА МАЛЧИН Б.ДОРЖСҮРЭН, ГЭРГИЙ Д.ДЭНСМАА НАРЫН ЦОЛНЫ МЯЛААЛГА НААДАМ

2025-08-18

Бүрэгхангай сумын харьяат, Цахт багийн малчин Б.Доржсүрэнгийн гэр бүл Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын аварга малчин өрх хэмээх эрхэм хүндтэй шагналыг 2025 онд хүртсэн билээ. Тэд 08-р сарын 18-ны өдөр цолны мялаалга наадмаа Цахт багийн Холчийн хөндийд ах дүү, төрөл садан, нутгийн түмэнтэйгээ өргөн дэлгэр сайхан зохион байгууллаа. Улсын аварга малчин Б.Доржсүрэн ажилч хичээнгүй ижий аавынхаа малчин удмыг өвөлж 18 настайгаасаа мал маллаж 43 жил мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь хүртэн амьдарч байна. 🎤Мялаалга наадамд МУСТА Э.Төрмандах, О.Гансувд, Б.Уранзаяа, "MY VOICE-2025" шоуны шилдэг оролцогч Залуу дуучин А.Түмэнхишиг, Б.Сувд-Эрдэнэ нар ая дуугаа өргөлөө. 👏Монгол улсын аварга малчин өрхийнхөө гэр бүл, үр хүүхдүүдэд сумын удирдлага болон нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлж, аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.                                                                                     БУЯНТ МАЛ СҮРЭГ ТАНЬ ТҮМ БУМААР ӨСӨН ҮРЖИХ БОЛТУГАЙ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5
3 / 60%
2 / 40%
0 / 0%
0 / 0%