Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ
2025-10-20
ЕБС-ийн сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, түүгээр дамжуулан олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор сумын ГХУСАЗЗ-өөс ЕБС-тай хамтран "БИД ИРЭЭДҮЙН ХУУЛЬЧИД" дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 9-12 дугаар ангийн сурагчид оролцсон бөгөөд
✅1-р байранд Б.Оюунгэрэл ахлагчтай 12а анги
✅2-р байранд Э. Маралаа ахлагчтай 9б анги
✅3-р байранд Н.Маралмаа ахлагчтай 9а анги шалгарлаа.
⏰1-р байранд шалгарсан баг маань аймгийн аварга шалгаруулах дэвжээ тэмцээнд оролцох эрх авлаа. Нийт оролцсон багууддаа сурлагын амжилт хүсье.