Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ
2025-10-24
Багуудын 2025 оны III улирлын иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 10 сарын 21-24-ний өдөрүүдэд болж дараах асуудлуудыг хэлэлцлээ.
1. Багийн Засаг даргын III улирлын тайлан
2. Сумын ИТХ-ын даргын товч мэдээлэл
3. Сумын Засаг даргын "Хөгжлийг түүчээлье" үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын явцын мэдээлэл
4. Малын тоо толгойн албан татварыг шинэчлэх санал асуулгын тухай
5. Татварын мэдээ мэдээлэл, сургалт
Багуудын иргэдийн Нийтийн Хуралдаанд сумын ИТХ-ын дарга Н.Эрхэмбаяр, Засаг дарга Э.Эрдэнэбулган, ЗДТГ-ын албан хаагчид, Сум дундын цагдаагийн тасаг, ЕБС-иас цаг үеийн байдалтай холбогдуулан мэдээ мэдээлэл хүргэж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.