Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ
2025-12-06
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дэмжих шинэ хэрэглэгдэхүүнтэй боллоо. Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн хүрээнд хүүхэд багачуудын замын хөдөлгөөний мэдлэг, чадварыг дээшлүүлж, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ИТХ-аас 1,925,000 төгрөгийн үнэ бүхий сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өглөө. Энэхүү хэрэглэгдэхүүн нь хүүхдүүд тоглонгоо суралцах, аюулгүй байдлын талаарх ойлголтыг хялбар, сонирхолтой аргаар эзэмшихэд чиглэгдсэн бөгөөд сургалтын үйл ажиллагаанд өргөн ашиглагдах юм.