Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ
2026-02-28
Арван долоодугаар жарны сүрээр дарагч хэмээх Гал морь жилийн сар шинийн босгон дээр анхдагчдын өлгий Булган нутгийн зон олон нэгдсэн золголтоо өргөн дэлгэр зохион байгууллаа.
“Бид Булганчууд” уулзалт, “Таван аварга”-ын нэрэмжит хүчит бөхийн барилдаан, Монгол Улсын аварга Б.Түвдэндоржийн 110 жилийн ойн арга хэмжээний хүрээнд нутгийн иргэд өргөнөөр оролцож, настан буурлаа хүндэтгэн золгож, үе үеийнхний холбоо сүлбээг бататгасан сайхан өдөр болж байна. Өв соёлоо дээдэлж, ахмад буурлаа хүндэтгэн, эв эеэ эрхэмлэсэн энэхүү золголт нь нутгийнхны нэгдэл, бахархлыг илтгэсэн утга төгөлдөр үйл явдал боллоо.