Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ
2026-03-12
Бүрэгхангай сумын удирдлагууд боловсролын салбарынхантай уулзаж, 2026 онд хэрэгжүүлэх дараах гол ажлуудыг шийдвэрлэлээ.Үүнд:
1️⃣ОНХС-ийн 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ЕБС-ийн спорт заалны барилгыг 2026–2027 онд барихаар боллоо.
2️⃣VI-XII ангийн сурагчдыг "Үдийн цай" хөтөлбөрт хамруулахад 25 сая төгрөг төсөвлөв.
3️⃣“Амжилтын гараа” дэд хөтөлбөрт 1.5 сая төгрөгийн санхүүжилт олгоно. 4️⃣Орон нутагт нэн шаардлагатай байгаа мэргэжлээр (Хими, Математик, Бага ангийн багш болон Эмч) суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлж байна.