Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ

Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

2026-03-13

ИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан (2026.03.12) боллоо. Хурлаар ИТХ-ын ээлжит хуралдааны товыг тогтоож, Хурлын 2026 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. ИТХ-ын хуралдааныг 4-р сарын 15, 16-ний өдрүүдэд товлов. Тус хуралдаанаар нийт 13 асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

1.Сумын ИТХ-ын тогтоол, шийдвэрийн 2025 оны биелэлтийн тухай

2.Сумын Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийг түүчээлье” хөтөлбөрт өөрчлөлт оруулах тухай

3.Сумын зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай

4.Сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайлангийн тухай

5.Хоршоо хөгжүүлэх сангийн 2025 оны тайлан, төсөл сонгон шалгаруулах товыг тогтоох тухай

6.2026 онд ойгоос бэлтгэх модны дээд хэмжээг батлах тухай

7.Сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны үйл ажиллагааны тайлангийн тухай

8.Сумын Эрүүл мэндийн төвийн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх товыг тогтоох тухай

9.Сумын Соёлын төвийн 2025 оны үйл ажиллагааны тайлангийн тухай 10.Сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны үйл ажиллагааны тайлангийн тухай

11.Нархан цэцэрлэгийн 2025 оны үйл ажиллагааны тайлангийн тухай

12.Сум дундын Цагдаагийн тасгийн 2025 оны үйл ажиллагааны тайлангийн тухай

13.Сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн тухай асуудлуудыг ту тус хэлэлцэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6
4 / 67%
2 / 33%
0 / 0%
0 / 0%