Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ
2026-03-16
Сумын ИТХ-ын дарга Н.Эрхэмбаяр, Засаг дарга Э.Эрдэнэбулган нар Соёлын төв, “Нархан” цэцэрлэгийн багш, ажилчидтай уулзаж, тэдний санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсон, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.
📌Соёлын төвийн тухайд: 2025–2026 оны улсын төсвийн 3.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр сумын шинэ Соёлын төвийн барилга баригдаж байгаа ба 2026 оны III улиралд ашиглалтад орохоор төлөвлөгдөөд байна. Мөн “Булган амьд хөгжим” дэд хөтөлбөрийн хүрээнд Соёлын төвийн хөгжим, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж: • Цахилгаан гитар • Бөмбөр • Даралтат хөгжим зэрэг шаардлагатай хөгжмийн зэмсгийг шийдвэрлэлээ. 📌“Нархан” цэцэрлэгийн тухайд: 2026 онд ОНХС-гийн 19.0 сая төгрөгийн хөрөнгөөр “Шимт боловсролын STEAM” хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг хэрэгжүүлэхээр боллоо. Үүнд: • Нөтэбүүк • Туслах багш нарт зориулсан хивс угаах төхөөрөмж зэргийг шийдвэрлэлээ. Цаашид цэцэрлэгийн сургалтын орчин, багш ажилчдын ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлээр шат дараатай ажлуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.