Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ
2026-03-25
Сумын сур харваачидтай уулзалт зохион байгуулж, тэдний үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилго төлөвлөгөөний талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр үндэсний сурын спортыг хөгжүүлэх, залуу үеийг сурын харваанд татан оролцуулах, харваачдын ур чадварыг нэмэгдүүлэх, тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулах чиглэлд анхаарч хамтран ажиллахаар санал нэгдэв. Мөн харваачдын орчин нөхцөлийг сайжруулах, дэмжлэг үзүүлэх асуудлуудыг хэлэлцэж, цаашид бодитой ажлууд хэрэгжүүлэхээр боллоо