ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Бүрэгхангай сумын ИТХ-ын хяналт шалгалтын чиг үүргийн хүрээнд Хурлын дарга, Зөвлөлийн гишүүд болон Төлөөлөгч нарын ахлуулсан ажлын хэсэг сумын Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, ЕБС, Соёлын төв зэрэг төсөвт байгууллагуудад ажиллаж 2025 оны үйл ажиллагааны тайлан, төсвийн зарцуулалт, өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт болон төрийн үйлчилгээний чанар хүртээмжтэй газар дээр нь танилцлаа.
Шалгалтаар байгууллагуудын тогтоол шийдвэр, архив, албан хэрэг хөтлөлт, үдийн цай болон хоол үйлчилгээ, Шилэн дансны хөтлөлт, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт зэрэг шалган илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, үйлчилгээний стандартыг сайжруулах чиглэлээр байгууллагуудад чиглэл өглөө.




