Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ

Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ

ЦАХТ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ

2026-04-24

Бүрэгхангай сумын Цахт 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны I улирлын ээлжит хуралдаан 2026-04-22-ны өдөр багийн төвийн байранд амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралд 174 өрхийг төлөөлсөн 62 иргэн оролцож, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

1. Цахт багийн Засаг даргын 2026 оны I улирлын тайлан

2. Сумын Засаг даргын “Хөгжлийг түүчээлье” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилтийн явцын тухай

3. Сумын ИТХ-ын үйл ажиллагааны товч мэдээлэл

4. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2027 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санал авах тухай

5. “Ногоон тэжээл” төслийн тайлангийн тухай

6. Багийн бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэн батлах тухай

7. Өвөлжөө, хаваржаа авах иргэдийн өргөдөл хэлэлцэх тухай

8. Багт шилжин ирж буй өрхийн өргөдөл хэлэлцэх тухай

9. Сэг зэм устгах талбай сонгох тухай

10. Худаг гаргах байршил сонгох тухай

11. Булаг, шанд хамгаалах (хаших) тухай

12. ЗДТГ-ын Төрийн албан хаагчид болон Цагдаагийн тасаг, Эрүүл мэндийн төвөөс цаг үеийн мэдээлэл хүргэж, иргэдийн санал хүсэлтийг сонсов.

13. Булган аймаг дахь Хаан банкнаас мэдээлэл хүргэх тухай зэрэг болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 12
5 / 42%
2 / 17%
3 / 25%
2 / 17%