Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ
2026-04-25
Бумбат 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны I улирлын ээлжит хуралдаан 2026-04-23-ны өдөр ЕБС-ийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралд Бумбат багийн 193 өрхийг төлөөлж 92 иргэн оролцож дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ:
1.Бумбат багийн Засаг даргын 2026 оны I улирлын үйл ажиллагааны айлангийн тухай
2.Сумын Засаг даргын “Хөгжлийг түүчээлье” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилтийн явцын тухай
3.Сумын 2027 оны “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр хийгдэх ажлуудад иргэдээс санал авч, эрэмбэлэх тухай
4.Багийн 2026 оны бэлчээр менежментийн төлөвлөгөөг батлах
5.Өвөлжөө, хаваржааны хонд хүссэн иргэдийн өргөдлийг хэлэлцэх тухай 6.Багт шинээр худаг гаргах газрын байршлыг тогтоох тухай
7.Сумын ЗДТГ, Цагдаагийн тасаг болон ХААН банкны Булган аймаг дахь салбарын захирал Б.Баярбат нар иргэдэд цаг үеийн мэдээлэл хүргэлээ.
👍Бүрэгхангай#БумбатБаг #ИНХ #ИргэдийнОролцоо✔️