Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ
2026-05-26
Бүрэгхангай сумын ИТХ-ЗДТГ-аас газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд болон тариалангийн бүсэд нутаглаж буй малчин өрхүүдтэй уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус уулзалтаар газар тариалангийн салбарт тулгамдаж буй асуудал, малчид, тариаланчдын санал хүсэлтийг сонсож, харилцан санал солилцов.
Мөн тариалангийн талбайд мал орж хохирол учруулах асуудал жил бүр давтан гарч байгаатай холбогдуулан малчид, тариаланчид, ЗДТГ-ын хооронд байгуулдаг гурвалсан гэрээг шинэчлэн боловсруулах, талуудын саналыг тусган шинэчлэн байгуулахаар шийдвэрлэлээ. Уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан “Өгөөж Түрүү” ХХК-д талархал илэрхийлье.