Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ

Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЕС ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ Х ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2026-06-30

Сумын ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит Х хуралдаан 2026-06-30-ны өдөр амжилттай хуралдаж өндөрлөлөө. Энэ удаагийн хуралдааныг сумын ИТХ-ын дарга Н.Эрхэмбаяр эрүүл мэндийн шалтгаантай байсан тул түүний санал болгосноор ИТХ-ын төлөөлөгч Ж.Отгонтуяа хуралдаан даргалагчаар томилогдон удирдлаа.

Хуралдаанаар сум, орон нутгийн хөгжил, бодлого, шийдвэртэй холбоотой дараах 9 чухал асуудлыг хэлэлцэн баталлаа. Үүнд:

1.Сумын Засаг даргын 2024-2028 оны “Хөгжлийг түүчээлье” үйл ажиллагааны хөтөлбөрийн 2026 оны эхний хагас жилийн хэрэгжилтийн тухай;

2.Сум дундын Цагдаагийн тасгийн 2025 оны болон 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн тухай;

3.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох тухай шийдвэрийн хэрэгжилт, хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай; 4.Сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах болон 2027 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршлын санал уламжлах тухай;

5.Зарим газрыг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай;

6.Газар олголт, дуудлага худалдаа, газрыг эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хэрэгжилтийн тухай;

7.Хоршоог хөгжүүлэх сангийн тэргүүлэх чиглэл, төсөл сонгон шалгаруулах болон хяналт тавих зөвлөлийг шинэчлэх тухай;

8.Сумын ИТХ-ын хороо, Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай; 9.Иргэдийн оролцоотой хяналт, үнэлгээ хийх журам батлах тухай. Хуралдаанд идэвхтэй оролцож, орон нутгийнхаа хөгжлийн төлөө ажил хэрэгч санал гаргаж, шийдвэр гаргасан нийт Төлөөлөгчид болон төрийн албан хаагчдадаа талархал илэрхийлье.

                      БҮРЭГХАНГАЙ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 12
5 / 42%
2 / 17%
3 / 25%
2 / 17%