Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ

Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ

БУМБАТ БАГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨДӨӨ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

2026-11-13

Бумбат йагийн ИТХ-ын 4 Төлөөлөгчийн санаачилгаар Булган аймгийн ХХҮГ-ын Захиргаа, хяналтын хэлтсийн дарга М.Дэлгэрмаа Бумбат багийн 55 хүүхдэд зориулан “Би хэн бэ?” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтаар хүүхдүүдэд өөрийгөө танин мэдэх, өөрийн давуу талаа нээх, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх, хүсэл мөрөөдөл, зорилгоо тодорхойлохын ач холбогдлыг таниуллаа. Хүүхэд бүр өөрийгөө таньж, өөртөө итгэлтэй, зөв хандлагатай, зорилготой иргэн болон төлөвшихөд энэхүү сургалт чухал ач холбогдолтой юм. Сургалтыг санаачлан зохион байгуулсан Бумбат багийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Очирбал,Д.Баасанбямба,Ц.Болормаа З.Сүхэрдэнэ болон Хамтран ажилласан Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Үүрийнтуяа, Хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан М.Мөнхзул Мэдлэг, туршлагаа хуваалцсан М.Дэлгэрмаа даргадаа талархал илэрхийлье

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 12
5 / 42%
2 / 17%
3 / 25%
2 / 17%