Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ
2026-11-16
Сумын ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит бус XII хуралдаан 2026-11-16-ны өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: 1.Сумын 2026 оны төсөв баталсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай; 2.Сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай;
3.Соёлын төвөөс үзүүлэх түрээсийн төлбөр, хураамжийн хэмжээг тогтоох тухай;
4.Зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай.
Хуралдаанд Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч М.Бадам урилгаар оролцож, аймаг, сумын хөгжлийн чиг хандлагын талаар байр сууриа илэрхийлж, төлөөлөгчдөд санал бодлоо хуваалцлаа.