Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ
2026-11-18
ЕБС-ийн тогооч нарын ур чадвар, бүтээлч сэтгэлгээг олон нийтэд таниулах өдөрлөгт урилгаар оролцож, тогооч нарын хөдөлмөр, ур чадварыг өндрөөр үнэлэн, үйл ажиллагааг нь дэмжиж, санхүүгийн туслалцаа үзүүлсэн сумын ИТХ-ын Төлөөлөгч М. Сэржмядаг танд талархал илэрхийлье. Нийгмийн сайн сайхны төлөөх ажил үйлсэд үргэлж идэвх санаачилгатай оролцож, бусдыгаа дэмжин ажилладаг танд ажлын амжилт, сайн сайхныг хүсье.